ХХЕГ-ынхан яагаад мэдээлэл өгөхөөс татгалзав

311

Бүсгүй хүнийг гэрт нь очиж зодчихоод  хэрэг бишдээд ирэхээр “Даргын тушаал...” гэсэн өнгө аястай зүйл яриад явж байгаа ахлах офицер байна. Хэргийг тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн нягтлан эмэгтэйг Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга нь зодсоны улмаас эмэгтэйн нүүр нь битүү хавдаж хөхөрсөн тул  Дорнодын төв рүү эмчлүүлэхээр явуулсан байна...
Уг хэргийн талаар  ХХЕГ-ын тодорхой албан тушаалтнуудаас тайлбар авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан төдийгүй “Ажлын бус цагаар болсон, хувь хүмүүсийн хоорондын асуудал” гэсэн юм.
Харин эх сурвалжийн мэдээлснээр тэр нягтланг зайлаарай, чадвар  муутай, энэ тэр гэж дарамталдаг байсан тул тэрбээр шилжихээр шийдсэн байсан бөгөөд энэ тухайгаа ангийнхаа галын наадмын үеэр мэдэгджээ. Гэтэл ангийн захирагч нь “Надад мэдэгдэлгүйгээр яагаад явж байгаа юм. Очоод учрыг нь олоод, үнэн худлыг нь асуугаад, мэдээд ир гэж н.Тайванжаргал гэх хошуучийг явуулж. Харин тэр нь очоод зодчихсон тул Дорнодын төв рүү явуулсан нь тэр байж. 
Нөхцөл байдал ийм байхад ХХЕГ-ын тодорхой удирдлагууд “Хувь хүний асуудал, ажлын бус цагаар болсон зүйл” гээд зогсож байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ.
Бидэнд ирсэн хамгийн сүүлчийн мэдээллээр буруутан нь зодуулсан нягтлан нь  болж таарч буй аж. Гэхдээ ангийн захирагч хурандаа О.Баттулга, Захиргаа хүний нөөцийн тасгийн дарга н.Тайважаргал нар үгсэн хуйвалдсан уу эсвэл үнэхээр тийм зүйл болсон уу гэдэг нь ч бас асуудал юм.
Тодруулбал, зодуулсан нягтлан нь ангийн захирагч болон хошууч н.Тайванжаргал нараас 5 сая төгрөг нэхсэн бөгөөд удирдлагуудын зүгээс 3 сая төгрөг өгье гэснээс болж нөхдүүд муудалцахад хүрсэн гэх мэдээлэл ч байна.  
Ажлын байрны дарамт, хүчирхийлэл гэж хэлж болох энэ асуудлын талаар эргэн мэдээлэх болно.
Үргэлжлэл бий...
https://erennews.mn/article/52180
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn