20.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв

598

Ардчилсан намаас яллагдагчаар татагдан шалгагдаж буй нэр бүхий хүмүүсийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр болсныг Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор батламжилсан.  Эдний нэг нь Арцатын аманд хууль бусаар газар эзэмшсэн, БНХАУ-ын “Евро-Ази интернэшнл инвестмент групп"-д 32 тэрбум төгрөгийн хохирол учруулж залилан хийсэн гэх хэргээр тус тус шалгагдаж буй Кёкүшюзан Д.Батбаяр юм.
Тэрбээр энэ удаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байна.2008 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихдээ 20 мянган залуучуудыг Япон улсад явуулна хэмээн амлалт өгч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэсэн ч Кёкүшюзан Д.Батбаяр энэхүү амлалтаа огт биелүүлээгүй юм.
Тэгвэл тэрээр энэ удаад арга барилаа өөрчилжээ. 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээвэл Баянхошуунд 10 мянган айлын орон сууц барих гэнэ. Энэ талаар түүний ярьсан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn