Дональд Трамп: “Мөнгө төлдөггүй” Герман улсаас цэргээ гаргана

519
Өчигдөр буюу Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “мөнгө төлдөггүй” Герман улсаас цэргээ гаргах болсныг анх удаа мэдэгджээ. Тэрбээр NATO-гийн гишүүнийхээ хувьд хуваалцах ёстой батлан хамгаалах зардлыг Германы засгийн газар төлөхгүй байгаа тул тус улсад байрладаг цэргийнхээ тоог бууруулахаар болсныг тайлбарласан байна. “Энэ бол АНУ-ын хувьд асар том зардал. Тиймээс бид цэргийнхээ тоог 25,000 болгож бууруулахаар болсон” гэж Трамп мэдэгджээ. Одоогийн байдлаар Герман улсын нутаг дэвсгэрт АНУ-ын 34,500 орчим цэрэг байрладаг.
Хэрвээ Герман улс төлдөг мөнгөө нэмэгдүүлбэл цэргийнхээ тоог буцааж одоогийн түвшинд хүргэнэ гэж Трамп мэдэгджээ. Герман улсаас АНУ-ын цэргийн зарим хэсгийг гаргах болсон тухай мэдээг анх The Wall Street Journal зургаадугаар сарын 5-нд албаны эх сурвалжаас уламжлан мэдээлж байв.
Тухайн үед эх сурвалжууд энэ шийдвэрийг Трамп, Меркель нарын зөрчилтэй холбоогүй, АНУ-ын зэвсэгт хүчний удирдлагын олон сар төлөвлөсөн ажил гэж тайлбарлаж байжээ. Харин дээрх асуудалтай ойр ажилладаг албаны зарим хүмүүс үүнийг Цагаан ордон, төрийн департмент, Пентагонд ажилладаг олон хүний хувьд гэнэтийн гайхшруулсан шийдвэр байсан гэж мэдээлсэн юм. 

Р.Төмөр 
Эх сурвалж: AFP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn