"Нэгдүгээр хорооллыг нийслэлийн хамгийн том өргөн чөлөө болгоно"

231
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2024.05.01/ нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын гүйцэтгэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, хариуцагч талын хяналтын инженерүүд болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн албан хаагчидтай хамтран хяналт тавьж ажиллалаа.
Тухайн тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороодыг дамнасан дугуйн зам, явган зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийж байгаа юм.
Одоогийн байдлаар тус бүтээн байгуулалтын зарим хэсгүүдэд ногоон байгууламж байгуулах, зам нөхөх, зарим байрнуудын ойролцоох төмөр хайс, хашлагыг буулгах, хайрга дайрга бүхий жижиг, том хог хаягдлыг цэвэрлэж, дутууг түргэн хугацаанд гүйцээж, ажлаа чамбайруулах шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ. Нэгдүгээр хорооллын тохижилтын ажлыг тав дугаар сард хүлээн авна.
  
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn