Японд аадар борооны улмаас зургаан хүн амиа алджээ

62

Японы Ишикава мужид аадар борооны улмаас зургаан хүн амиа алджээ.
Тус мужид өмнө нь орж байгаагүй ширүүн бороо орж, хөрсний гулгалт үүссэн байна. Үүний улмаас мөн хоёр хүн сураггүй алга болжээ. Гацсан найман хүнтэй мөн холбоо тогтоож чадахгүй байгаа аж.
NHK телевизийн мэдээлснээр, хөрсний гулгалтын улмаас Накая хонгилд 10 ажилчин гацаж, хоёр нь амиа алдсан байна. Амиа алдсан бусад хүмүүсийг нурсан байшин дороос олсон бол нэг хүн гол үерлэх үеэр амиа алджээ.
Тэгвэл Австрийн Вена хотод мөн ширүүн борооны улмаас үер болж магадгүй байгаа учир метроны хэд хэдэн шугамын үйл ажиллагааг зогсоосон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn