Афганистан: Сургуулийн ойролцоо дэлбэрэлт болж, 58 хүн амиа алдав

368
Афганистаны нийслэл Кабул хотод бямба гарагийн орой охидын сургуулийн ойролцоо алан хядах ажиллагаа болсны улмаас 58 хүн амиа алдсаны ихэнх нь сурагч охид байсан талаар ТАСС мэдээллээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, шийтийн дүүрэг болох Дашт-э-Барчи дахь сургуулийн өмнө тэсрэх бөмбөг суурилуулсан машин дэлбэрсэн байна. Сурагч охид болсон явдлаас цочирдон зугтаж эхлэх үед дахин хоёр дэлбэрэлт болжээ. Үүний улмаас 58 хүн амиа алдсан талаар Афганы эрх баригчид мэдээлсэн байна.Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүс бүгд сурагч охид байсан гэнэ. Тэд 11-15 насныхан байсан аж. Мөн дэлбэрэлтийн улмаас 7-8 насанд хүрсэн хүн амиа алдсан бол 150 хүн шархаджээ. Дэлбэрэлт болох үеэр хотод хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд хотын энэ долоо хоногт болох Ид аль-Фитр мусулманы баярт бэлтгэн, зах худалдааны төвүүдээр олноор үйлчлүүлж байсан гэнэ. Одоогоор халдлагын хариуцлагыг өөр дээрээ авсан байгууллага гарч ирээгүй. Афганистаны Ерөнхийлөгч  Ашраф Гани "Талибан" хөдөлгөөнийг энэхүү алан хядах ажиллагаанд буруутгасан ч тус хөдөлгөөний төлөөлөгчид үүнийг няцаажээ. "Энгийн афганчуудын эсрэг халдлага үйлдэхийг эрс шүүмжилж байна" хэмээн "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид мэдэгдсэн байна.
 
Энд дуулгахад, Кабулын баруун хэсэгт байх Дашт-э-Барчи дүүрэг нь ихэвчлэн шиит хазаруудаас бүрдсэн оршин суугчидтай. Энэ дүүрэг суннитүүдээс бүрдсэн "Исламын улс" бүлэглэлийн халдлагад байнга өртдөг байсан юм. Жилийн өмнө энэ дүүрэг дэх эмнэлэгт халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдсаны дотор эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд ч байсан талаар ВВС мэдээлж байв.
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn