Алдарт дуучин Хүслэн
Алдарт дуучин Хүслэн, Бүх Хятадын залуучуудын холбооны гишүүн, ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн гишүүн, ӨМӨЗО-ны залуучуудын холбооны байнгын хорооны гишүүн, Хятадын хөгжимчдийн холбооны захирал, ӨМӨЗО-ны хөгжимчдийн холбооны дэд даргын үүрэг тушаалтай.
Түүний бүтээлд: “Хун галуу”, “Монь уул”, “хуучин цаг үе”, “Хөвөн цагаан үүлс”, “Монгол эр”, “Налин нуурын хүлээлт” зэрэг байдаг. Тэдгээрийн дотроос "Хун галуу" төлөөллийн бүтээл нь маш их алдартай бөгөөд орчин үеийн Хятадын ардын дууны түүхэнд сонгодог бүтээл болж, 2014 онд Tencent Music-ийн бүх сүлжээн дэх этеник дуунуудыг товшиж, татаж авсан тоогоор нэгдүгээрт жагссан.
Тэрээр "Мөрөөдлийн модыг сахин бараалах" кинонд оролцож, Хятадын 19 дэх удаагийн Хуабяо киноны шилдэг үндэстний цөөнхийн сэдэвт киноны шагналыг хүртсэн.
Тэрээр 2023 онд 4 дэх удаагийн ӨМӨЗО-ны залуу дунд үеийн "Ёс суртахуун урлаг хосолсон" утга урлагийн ажилтан цол хүртсэн.
2022 онд улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн яам, Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндэсний газраас "Оны шилдэг арван гурван зүтгэлтэн" өргөмжлөл олсон.
2022 онд Хятадын Утга зохиол, урлагийн сайн дурынхны нийгэмлэгээс цаг үеийн хэв заншлийн тэргүүн цолыг олгосон.
2021 онд тэрээр Өвөр Монголын утга зохиол, урлагийн шинэ бүлгүүдийн тэргүүлэх авьяастнуудын эхний ээлжийн өргөмжлөлийн шагнал хүртсэн.
2020 онд "Гоёхон да" гэсэн тоглолтоо эхлүүлж, Өвөр Монголын уран бүтээлчдийг удирдан, Улаанмөчрийн үзэл санааг баримталж Өвөр Монголын олон газраар тоглолт хийсэн.
2019 онд ӨМӨЗО-ны Авьяаслаг ажлыг зохицуулах багаас "Тал нутгийн авьяастнууд", "Хун галууны элч" цол тэмдгээр шагнагдсан.
2009 онд тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Обамагийн Хятадад хийсэн айлчлалын оройн зоогт оролцож, "Хун галуу" дууг дуулав.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Сэтгүүлч: Д.Мөчир, Э.Тэргүүн
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Э.Тэргүүн
Эвлүүлэгч: Э.Тэргүүн
Зохиогч: | Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН |
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Солонго Мэдээллийн Төв |