Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ
АНУ-ын нэгэн археологич Мексикийн ширэнгэн ойгоос олон зуун жилийн өмнөх Маяачуудын хотыг санаандгүй байдлаар олжээ.
Тодруулбал Эдинбург хотын хэмжээтэй дүйх энэ хотыг АНУ-ын археологич интернэтээс юм хайж байгаад Мексикийн хүрээлэн буй орчны хяналт шинжилгээний байгууллагын хийсэн радар судалгааг олсноор анх илрүүлсэн гэв.
Пирамид, спортын талбай, зам, задгай театр бүхий асар том уг хотын сууринг өтгөн шигүү ургамал дор булагдсан байгууламжийг илрүүлэх радарын технологийн тусламжтай байршлыг тогтоон олсон аж.
Энэ хот нь манай эриний 750-850 жилийн үед оршиж байсан бөгөөд 30-50 мянган хүн амьдарч байсан гэж үзэж байна. Энэ нь тус бүсэд одоо оршин суудаг хүмүүсийн тооноос их юм.
Одоогоор судлаачид энэ хот яагаад хаягдсан болохыг тогтоогоогүй ч уур амьсгалын өөрчлөлт гол хүчин зүйл нь байсан байх магадлалтай гэжээ.
Ойролцоогоор 16 км.кв талбайтай уг хот 2 км-ийн зайд орших хоёр том байгууламжтай бөгөөд хоорондоо замуудаар холбогдсон байх аж.
Мөн пирамид хэлбэртэй сүм байгаа нь тэнд Маяачууд мөргөл, шашны зан үйл үйлддэг байсан гэж таамаглаж байгаа юм.
Цаашид LiDAR технологийн тусламжтай өөр бусад эртний хотыг илрүүлж магадгүй гэж археологичид үзэж байна.
Эх сурвалж: ВВС