Гарцан дээр явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

680

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр өнгөрсөн шөнө 04:25 цагийн үед марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч ноцтой осол гаргаж, хүний амь хохироожээ. Тодруулбал, 25 настай эрэгтэй Н-ыг мөргөж, хэргийн газрыг орхин зугтсан байна.
Энэхүү хэргийг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж, хэрэгтнийг олж тогтоосон байна.  Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх,  хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө орой цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn