Э.Батшугар: “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг хувийн тохилог байшин барихдаа ч ашиглаж болно

37

Өнөөдөр эх орондоо эсвэл харь оронд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс өөрсдийн гэсэн гэр оронтой, тав тухтай орон сууцтай болохын төлөө зүтгэж байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй, зөрөхгүй болов уу. 20 настайдаа гэрлэсэн залуу хос аав ээжээс өрх тусгаарлан байр худалдан авахдаа 40 нас хүртлээ зогсох эрхгүй, өвдөх эрхгүй, үхэх эрхгүй хөдөлмөрлөх шаардлагатай болж байгаа нь гашуун үнэн. Тэр айлын орлого, идэх хоол хүнс, өмсөх хувцас, амарч аялах цаг хугацаа, сурч боловсрох хэрэгцээ гээд бүхий л зүйл нь байрны зээлээс хамааралтайгаар хязгаарлагддаг, 20 жилийн турш. Шат шатны сонгууль бүрээр улс төрийн намуудын ярьдаг сэдэв нь орон сууц  байдаг. Гэвч эрх барьсан, ард түмний итгэлийг дааж төрд гарсан хүмүүс энэ асуудлыг сэдэв хэвээр байлгасаар өнөөдрийг хүрч байна.
Монгол Ардын Хувьсгалт нам сүүлийн гурван жилийн турш “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг идэвхтэй ярьж байгаа. Энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн мөрйн хөтөлбөртөө ч үндсэн гурван зорилгын нэгээр  тодорхойлоод оролцож байна.
 
 
“Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг сонгуулийн шоу болгож харлуулж элдвээр хэлж ирсэн. Гэвч үндсэн зарчмын хувьд ойролцоо, ижил түрээсийн орон сууц гэх мэт ажлуудыг хийж байгаа нь МАХН-аас боловсруулсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг энгийн иргэнд хүртээмжтэйгээр, дарамтгүйгээр хүргэх боломж байгааг давхар харуулж байгаа юм. 
 
 
 
Улаанбаатарын хамгийн олон хүн амтай, гэр хороолол зонхилсон том дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороо буюу Баянхошуу орчимд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байгаа Энхбаярын Батшугар өчигдрөөс иргэд, сонгогчидтойгоо уулзаж эхэлсэн. Энэ үеэр иргэдийн хамгийн их асууж сураглаж байгаа сэдэв бол орон сууц байв. Цаг агаар хүйтрэхийн хэрээр тэдэнд хамгийн тулгамдсан асуудал нь энэ болдог.
Нэр дэвшигч Э.Батшугар: Бид сонголтоо хийхдээ юуны түрүүнд өнгөрсөн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Иргэд сонгогчидтойгоо уулзахдаа ч би энэ тухай эхлээд асууж байгаа. Гэр хороололд амьдардаг иргэд ажлаа тараад яаж гэртээ хурдан харьж галаа түлж дулаацуулах вэ, яаж худаг хаахаас өмнө усаа авах вэ гэсэн асуудалтай өдөр бүр тулгарч байна. Амьдран суугаа орчин нөхцлөөсөө шалтгаалж тав тухтай орчинд амьдрах үндсэн эрхээ хязгаарлуулж, гадуурхагдаж байгаа нь шударга зүйл мөн үү. Тэгээд бүр гэр хорооллын гэсэн нэршил гаргачихаад ийм л байх ёстой мэт ханддаг ойлголтоосоо бид салах болсон. Гэр хорооллын иргэд, орон сууцны иргэд гэсэн ялгавартай тодорхойлолт ч байх ёсгүй юм. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг иргэд маань их асууж байна. Энэ хөтөлбөр нь зөвхөн байртай болгох тухай асуудал биш эзэмшил газар дээрээ, хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй хүмүүс ч хөтөлбөрийн нөхцлөөр тохилог, дулаан байшингаа барьж болно. Хамгийн гол нь бид ус, дулаан, бохирын дэд бүтцийг нь шийдэж өгөх ёстой юм” гэж ярилаа. 
“Өрх бүрт орон сууц” хөтөлбөр хэрхэн хэрэгжих боломжтой вэ? 
Жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэн өнөөдөр дунджаар сард 500-800 мянган төгрөгийн зээл төлж байна. Гэхдээ зээлийн эхний жилүүдэд энэ мөнгөний 70-80 хувь нь зөвхөн банкинд төлж байгаа хүүгийн төлбөр. Тухайлбал, 60 сая төгрөгийн зээл авсан хүн 20 жилийн дараа 120 сая төгрөгийг банкинд тушаасан байх дундаж тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, шууд гаргаад өгөх мөнгөгүй хүмүүс урт хугацаандаа эргүүлж төлөх сонголтыг хийхдээ байрныхаа үндсэн үнийг  2-3 нугалж төлөхөөс аргагүй байдалд орж байгаа юм. Гэхдээ ингэж урьдчилгаа 30 хувь төлөөд банкны зээлэнд хамрагдах боломжтой хүн маш цөөхөн. Орон сууцанд орох шаардлагатай, хувийн хашаа байшингаа тав тухтай болгох хүсэлтэй иргэдийн гар дээр ирж байгаа дундаж цалин 400-800 мянган төгрөгийн хооронд байгаа нь банкны энэ шалгуурт бүдрэх шалтгаан болж байгаа.
 
 
 
Харин МАХН-аас дэвшүүлж байгаа “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн гол гаргалгаа нь урьдчилгаа төлбөр өгөхгүйгээр байрандаа орж харин байрныхаа төлбөрийг урт хугацаанд зээлийн хүүгийн дарамтгүйгээр бага хэмжээгээр тогтмол төлөх  зохицуулалтыг хийж өгсөн. Хашаандаа байшингаа барих хүмүүс ч энэ шийдлээр явж болно гэсэн үг.
 
 
 
Харин төрөөс хэрхэн оролцох тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр: Монголбанк өнөөдөр ипотекийн зээлийн 5-6 хувийн хүүтэй эх үүсвэрийг банкуудад өгч банк түүн дээр 2-3 хувийг нэмж байгаа.  Нэгдүгээрт, Монголбанкны эх үүсвэрийн хүүг тэглэх ёстой. Учир нь Монголбанк бол арилжааны банкуудтай адил мөнгө хүүлдэг үйл ажиллагаа явуулах ёсгүй, ашиг олдог байгууллага биш. Хоёрдугаарт, ипотекийн зээлийг арилжааны банкаар дамжуулах хэрэггүй.  Төрийн нэгж байгуулаад иргэдэд шууд олгодог байх. Ингэснээр иргэдийн гар дээр хүүгийн дарамт очихгүй болно. Өөрөөр хэлбэл, иргэн зөвхөн тухайн байрныхаа үндсэн төлбөрийг төлнө. Гэхдээ 100 сая төгрөгийн байр авлаа гэж бодоход тэр мөнгийг нэг хоёр жилийн дотор төлөхийг шаардахгүй. 25-40 жилийн дотор сардаа 200 орчим мянган төгрөг төлөөд урт хугацаандаа дуусгаж болно. Хашаанаасаа нүүхгүй гэсэн хүмүүс ч энэ маягаар тухлаг байшингаа бариулж болно. Харин бид дэд бүтцийг нь оруулж өгнө. МАН-ынхан та заавал гал түлж амьдрах ёстой, бид түлшийг чинь утаагүй болгоод өгье гэх мэтээс цаашаа сэтгэхгүй байна л даа. Бид насаараа гал түлж амьдрах уу гэж ард түмэн дургүйцэж байна. Яагаад үүнээс цааших хөгжлийг харахгүй, хийхийг хүсэхгүй байна вэ. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр бол ийм нарийн тооцоолол, судалгаан дээр үндэслэгдэн хийгдсэн” гэсэн юм. 
 
МАХН-аас НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Э.Батшугарын сонгуулийн штабаас бэлтгэв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn