МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэг гардууллаа

415
Монголын залуучуудын холбооноос 18 дахь удаагаа “Next stop” оны шилдгүүдийг шалгаруулах наадмаа цахим санал асуулга хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн санал болон зохион байгуулах хорооны шийдвэрээр “ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ”-гаар “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тодорсон.Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Макс” групп олон мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Илүү сайхан Монголын төлөө” уриан дор “Ногоон Монгол”, “Эрүүл Монгол”, “Зөв Монгол”, “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйд талархан тус шагналыг олгосон юм.
Ингээд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од  "Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу”  батламж, гэрэгэ-г  гардуулан өглөө.
Д.Ганбаатар батламжаа гардан авахдаа Монголын залуучууд, хүүхдүүдийн төлөө илүү олон зүйл хийж бүтээж, цаашдаа ч Илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn