С.Одонтуяа: Г.Батхүүгийн амиа алдсан хэргийг хааж болохгүй

17
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар өнөөдөр /03.22/ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны хэргийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны баасан гарагт Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан эмгэнэлт хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг маш нууцын зэрэглэлтэйгээр хэргийг шалгаж байсан. Гэтэл саяхнаас Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэсэн мэдээ гарах боллоо. Энэ хэргийг тойрсон учир битүүлэг зүйл маш их байдаг. Тиймээс бид хэргийг хариуцлагатай шалгахыг шаардаж байна. Хэргийг учир битүүлгээр хаахыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн ордон бол тусгай хамгаалалттай объект. Хээр хөдөө, ой шугуй, хүнгүй талд бус чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байх юм бол өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг эсэхэд асар том эргэлзээ төрүүлж байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn