Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч хоёр айлын гэрийг мөргөж ноцтой осол гаргажээ

244

Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд согтуу жолооч өдрийн цагаар нэг хашаанд байрлах хоёр айлын гэрийг мөргөсөн ноцтой осол гаргасан байна. Осол болох үед гэрт 2-14 насны 4 хүүхэд болон настай хүн байсан ч азаар гэмтэл аваагүй аж.
Осол гарах үед цагдаагийн байгууллага болон яаралтай түргэн тусламж дуудсан боловч 2 цагийн дараа ирсэнд гомдолтой байгаагаа хохирогч эмэгтэйн зүгээс мэдээлжээ. Эд хөрөнгөөрөө хохирч, эрсдэлтэй байдалд орсон иргэд шоконд орсон байдалтай байгаа юм. Осол гаргасан этгээд зугтахыг завдсан ч хоёр иргэний тусламжтайгаар баригдсан байна. Цагдаагийн байгууллагын зүгээс согтуу этгээдийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn