70 сая жилийн нууцыг тайлах олдвор

12

Бразилаас олдсон шувууны олдвор 70 сая жилийн нууцыг тайлж болзошгүй юм. Өнөөгийн шувуудын тархи цаг хугацааны явцад хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг судлах боломжийг энэ олдвор олгожээ.
Судалгааг Их Британийн Кэмбрижийн их сургууль, АНУ-ын Лос-Анжелосын Байгалийн түүхийн музей хамтран хийж байна. Тэд тодолтой ижил хэмжээтэй шувууны олдворыг шинжилж эхэлжээ. Олдворын насыг үлэг гүрвэлүүдийн амьдарч байсан Мезозойн эринийх болохыг тогтоосон байна.
Эрдэмтэд шувууны тархины бүтцийг дижитал аргаар гаргаж авчээ. Учир нь олдворын гавлын яс бараг гэмтээгүй тул эрдэмтдэд ихээхэн боломж олгосон байна. Энэ судалгаа одоогийн шувуудын биеийн бүтцийг ойлгоход тусална гэж найдаж байгаа юм.
Наваорнис гэж нэрлэсэн энэ шувуу 80 сая жилийн өмнө Бразилын нутагт амьдарч байжээ. Удалгүй дэлхий дээрх нисэж чаддаггүй бүх үлэг гүрвэл устсан юм.
Шувууны тархины хувьслын талаарх мэдээллүүдэд 70 сая жилийн хоосон орой зай үүссэн байдаг. 150 сая жилийн өмнө амьдарч байсан, шувууны анхны төрөл болон Аркэоптериксээс өнөөгийн шувууд хүртэлх хувьсал нууц хэвээр байгаа юм.
Шинэ олдворын тархи Аркэоптериксийнхээс том, мэдрэлийн тогтолцооны хэсэг нь том байгаа тул илүү хөгжсөн тархитай, танин мэдэх чадвар сайн байсан гэж таамаглаж байна. Гэхдээ одоогийн шувуудын тархитай харьцуулбал тархины зарим хэсгүүд нь бага хөгжжээ.
Тэгэхээр түүний нисэх чадвар өнөөгийн шувуудынхаас муу байсан гэсэн үг юм. Эрдэмтэд шувууны хөгжлийн гинжин хэлхээний дутуу хэсгийг нөхөх олдвор олсондоо маш сэтгэл хангалуун байна.
Өнөө үед тоть, хэрээ гэх мэт шувуудын танин мэдэх чадвар ихээхэн хөгжсөн. Гэвч эрдэмтэд үүний шалтгааныг олоогүй байна.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn