АНУ-д хүчтэй хар салхины улмаас 20 хүн амиа алджээ

АНУ-ын зүүн өмнөд хэсгээр гарсан хүчтэй хар салхины улмаас 20 хүн амиа алджээ. Тодруулбал, Миссури мужид гэхэд л 12 хүн нас баржээ. Шуурганаас үүдэн олон байшин нурж, автомашинуудыг зам дээр эргүүлж, эвдэрчээ.
Мөн Техас мужид шороон шуурганы улмаас зам тээврийн осол гарч, гурван хүн амиа алдсан бол Оклахома, Арканзас мужуудад ч мөн амь эрсэдсэн тохиолдлууд бүртгэгджээ.
Тус улсын бямба гарагийн үдээс хойш Техас, Миссури, Иллинойс зэрэг зургаан мужид 240,000 гаруй айл өрх, байгууллага цахилгаангүй болсон байна.
Цаашид бүс нутгийн цаг агаар улам хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд Миссисипи төв, Луизианагийн зүүн хэсэг, Теннессигийн баруун хэсэгт хар салхи үргэлжлэн шуурах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: BBC