Мьянмарын цагдаа нар Энэтхэг рүү дүрвэж эхэлжээ

335
 
Мьянмарын цагдаагийн албан хаагч 19 хүн Энэтхэгийн хилийг давж, улс төрийн орогнол хүссэн тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ. Зэвсэггүй, бага тушаалын цагдаа нар Мьянмартай хиллэдэг Энэтхэгийн зүүн хойд Мизорам мужийн нутагт дүрвэж ирсэн юм байна.
Тагнуулын мэдээллээс үзвэл ийм дүрвэлт цаашдаа нэмэгдэх төлөвтэй байгааг нэрээ нууцалсан Энэтхэгийн албаны хүн ярьжээ. Мьянмарыг хянаж байгаа цэргийн дэглэмээс энгийн иргэдийн тэмцлийг харгислан дарах тушаал өгснийг эсэргүүцсэн цагдаа нар ийнхүү Энэтхэгт дүрвэж ирсэн байна. Хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтээс хойш Мьянмарт 54 энгийн иргэн цагдаа, цэргийнхний гарт алагдсан гэсэн тоо бий. 
Энэтхэг улс нь Мьянмартай 1,643 км урт хуурай газрын шугамаар хиллэдэг юм. Мьянмарт цагдаа нар энгийн иргэд, эмнэлгийн түргэн тусламжийн ажилтнуудыг зэрлэгээр зодож буйг харуулсан олон дүрс бичлэг сошиал орчинд тархаад байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn